манай блог 2012 оны 08 сарын 18 нд нээв

Monday, August 20, 2012

Хөдөлгөөний дутагдал маш муу үр дагавартай


НАС БОГИНОСНО 
Өдөр 6-гаас илүү цагаар сууж ажилладаг эмэгтэйчүүд жирийн эмэгтэйгээс эрт хөгширдөг байна. Иймд ядаж л ажлын зав зай, завсарлагаагаар биеийн тамирын энгийн дасгалууд хийж байхыг хичээгээрэй.

СТРЕССТ ОРНО

Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Цус бага эргэлдэнэ гэдэг нь таны эрүүл мэндэд хортой. Учир нь таны сэтгэлийг тааламжтай сайхан болгодог, тайвшруулж амраадаг гормон биеэр тань бага гүйж байна гэж ойлгож болно.
ЧИХРИЙН ШИЖИНГЭЭР ӨВЧИЛНӨ 
Зүрхний өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижин тусах магадлал нь 7 хувиар илүү байдаг. Учир нь таны цусанд хуримтлагдсан сахарыг зарцуулахад шаардагдах идэвхтэй хөдөлгөөн дутсаных юм.

ЦУСАН ДАХЬ ХОЛЕСТЕРИНЫ ХЭМЖЭЭ ИХЭСНЭ 
Сахараас гадна цусан дахь холестерины хэмжээг ихэсгэдэг нэг хүчин зүйл бол яахын аргагүй суугаа амьдралын хэв маяг юм. Энзимийн үйл ажиллагааг 90% хүртэл буруулдаг тул биед орсон өөх тосыг энергид хангалттай зарцуулж чаддаггүй.

ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БОЛНО 

Хөдөлгөөний дутагдал нь өнөө үед бараг чимээгүй тахал болоод байна. Хөдөлгөөн дутагдахад мэдээж, хангалттай хэмжээний калорийг биеэсээ гадагшлуулж, шатааж чадахгүйд хүрнэн. Энэ нь таргалах, өөхлөхөд хүргэдэг. Бодисын солилцоо удааширна. Хоолоо хичнээн багасгалаа ч хөдөлгөөн бага бол таны жинд нэг их дорвитой өөрчлөлт гарахгүй.

НУРУУНЫ МӨГӨӨРС ШОХОЙЖНО
Хүний бие өдөржин суухад зориулагдаагүй. Тиймээс удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай. Жишээ нь нурууны мөгөөрс шохойжиж эхэлнэ.

No comments:

Post a Comment