манай блог 2012 оны 08 сарын 18 нд нээв

Monday, August 20, 2012

Linkin Park хамтлагийн тухай

Товчхон 
Linkin Park нь хувьсгал хийсэн хамтлаг юм. Тэд рок, рэп, техно стилийг хольж олон хvмvvсийн сэтгэлд хvрсэн шив шинэхэн хєгжимийг vйлдвэрлэж чадсан юм. 
Linkin Park анх Xero нэртэйгээр дэлхийн хєгжмийн ертєнцєд байр сууриа эзлэхээр уран бvтээлээ эхэлсэн байна. Хэдэн дуунууд зохиосоныхоо дараа тэд дуунуудаа тєрєл бvрийн дуучид руу илгээж хамтлагтаа дуучин хайж эхэлжээ. 
Chester Bennington дуунуудыг хvлээж аваад шууд л ажилдаа орж бvр єєрийнхєє тєрсєн єдрийг алдан байж дуунуудыг дуулж дуусгахаар шаргуу ажиллажээ. Харин долоо хоногийн дараа Chester Калифорни орж хамтлагт элсэхээр нисчээ. Хамтлаг бvрэлдсэнийхээ дараа тэд цааш улам дэвшиж хамтлагтаа Hybrid Theory нэр єгчээ. Хэдэн газар тоглосоны дараагаар тэд Warner Brothers-той гэрээ байгуулах болсон юм. Харин тэр vед маш олон тооны хамтлагууд Hybrid Theory нэртэй байсан учир гэрээ байгуулагч тал хамтлагийн нэрийг солихийг хvсчээ. Ийнхvv бусад хамтлагтай андуурагдахгvйн тулд тэд нэрээ солиж Linkin Park гэдэг нэрийг хайралжээ. 
"One Step Closer", "Crawling", "In the End", "Papercut" зэрэг хитvvд багтсан Hybrid Theory цомог нь платиниум хvртжээ. Харин жилийн дараа маш олон концерт тоглолтын дараагаар уг цомог бvр 3 платиниум авжээ.
Vvсэл 
Linkin Park-ийн эхлэл нь аль дээр Дунд сургуулиас эхэлсэн юм. Mike, Brad хоёр Хойд Калифорнийн Агорагийн сургуульд сурч байжээ. Тэр хоёрыг хєгжимд хайртай сэтгэл нь маш сайн найзууд болгож чадсан байна. Хичээл амарсан єдрvvд болон хичээлийн дараах цагуудад тэдний хамтлаг байгуулах санаа гарч ирсан байна. Mike, Brad хоёр хоёулаа маш сайн сурагч, сайн найзууд байсан ба vvнээс гадна тэднийг нэг багт багтаасан зvйл байхгvй байв. Тэр хоёр дунд болон ахлах сургуулдаа ч найзууд хэвээрээ vлджээ. 
Паседенагийн урлагийн коллежийн эхний жилдээ Mike электроник хєгжим болон turntablе-ийг маш сайн эзэмшсэн Joe Hahn-тай танилцжээ. Тэр хоёр найзууд болцгоон Brad-тай уулзажээ. Ийнхvv 3 найзын хамтлаг байгуулах санаа нь биелэгдэхэд улам бvх ойртсоор байв. Joe сургуулиа хаян кинонд тусгай эффект оруулах ажилд оров. Mark Wakefirld, Dave Farrell(Phoenix) нар хамтлагт элсэхээр болж тэд хамтлагтаа "Super Xero" богинохноор "Xero" нэрийг сонгожээ. Xero бага багаар тоглож эхлэв. Тэд vдэшлэгvvдэд тоглож эхэлж бас хамтдаа тоглож зарим нэг жижиг аянуудыг бvтээсээр байв. 
Super Xero-г тусдаа тоглодог нэг хамтлаг гэж боддог болов. Учир нь эхлээд Mark, Dave, Brad гурав хард рок тоглоно, харин дараа нь Мike, Joe хоёр хард коор хип хоп тоглодог байв. Харин эдгээрийг нэгтгэх нь зvйтэй гэдгийг тэд ухааран хоорондоо тэс ондоо хэсгvvд уусан нэгдэж нэгдсэн "Super Xero" тєржээ.
Эхний жилvvд 
Super Xero тєлєвшиж дуусжээ. Тэд дуунууд зохион бичлэгийн компаниудад явуулж байсан боловч тэдний бvтээлийн гол фокус нь зvгээр л хєгжим зохиож таашаал авах байсан юм. "Esaul" нэртэй (хожим нь "A place for my head" болсон) дуу болон "By myself"-ийн демо хувилбар бэлэн болов. Тэдэнд энэ хугацаанд хийсэн эдгээр нь дуунууд эргэлзээ тєрvvлж эхэлсэн юм. Тэд єєрсдийн энэ байдалдаа сэтгэл хангалуун байгаагvй юм. 
Энэ байдлаас сэрэмж авсан хамтлагынхан энэ vеээсээ гарч хамтлагийнхаа нэрийг сольж Hybrid Theory буюу Эрлийз Теором нэр єгсєн нь тэдний уран бvтээлдээ хандах байдал нь хэр нухацтай болж байгааг харуулсан юм. Тэд Сан Франциско хавиар маш ихээр тоглох болж бvр зургаан бичлэгийн студид тоглосон боловч амжилт олсонгvй. Тэдэнтэй хэн ч гэрээ байгуулж спонсордохыг хvсэхгvй байв. Энэ байдлаас болж Mike бvvр 2 долоо хоног нойргvй хонов. 
Удалгvй Маrk Pheonix хоёр хувийн шалтгаанаар хамтлагаас гарах болсон нь байдлыг улам хурцатгаж цаашид Hуbrid Theory оршин тогтонох уу гэсэн эргэлзээ тєрvvлэх болов. Тэдэнд гоцлол дуучин хэрэгтэй байгааг тэд ойлгож янз бvрийн дуучдад демо хуурцагаа явуулж эхэлсэн юм. 
Энэ vед Hybrid Theory-д хэрэгтэй байсан Chester Bennington ганцаараа болон бусад хамтлагуудтай хамтарч 9 жил дуулж байжээ. Chester Grey Daze хэмээх хамтлагт 2 бичлэг хийчэхэд байсан юм. Hybrid Theory-аас демо хуурцагийг авасаны дараа тэр єєрийнхєє тєрсєн єдрийг vл тоон хуурцаг дээр єєрийнхєє хоолойг бичэж тэдэнд явуултал 3 хоногийн дараа хамтлагт элсэхээр онгоцондоо суужээ. 
Chester Mike хоёрын хоолой гайхамшигтаагаар таарч тэр хоёр сайн найзууд болцгоожээ. Ийнхvv хоёр дуучин, гитарчин, бємбєрчин, Dj-тэй болсон хамтлаг анхны цомгоо гаргахын тєлєє маш шургуу ажиллаж эхэлэв. Тэд интернэтээр дамжуулж гудамжний баг бvрдvvлсэн ба єєрсдийн демонуудаа дистирбьютлvvлэхээр илгээж эхлэв. Тэгээд тэрхvv демонуудаа тараасан хотууддаа ирж тоглож байв.
Сэргэн мандалтын vе 
Хамтлаг Нэгдсэн улсын єнцєг булан бvрт бага багаар тоглосоор байв. Удалгvй тэд 3 дуу бvхий ЕР-гээ 1998 онд гаргав. Тэд тvvнийгээ дєнгєж 1000 хувь л хэвлvvлсэн юм. Харин удалгvй хамгийн том Бичлэгийн студи болох Warner Brothers-тэй хамтарч ажиллах болсон юм. 1999 онд Warner Brothers-тэй хамтарч ажиллах гэрээнд гарын vсэг зурж тэдний цомгийн ажил vргэлжилэв. Хамтлаг нэр асуудалтай тулгарч эхэлэв. Hybrid Theory нэртэй хамтлагууд байсан учир Warner Brothers vvнийг андуурагдахаас зайлсхийх хэрэгтэйг сануулав. 
Хамтлагт шинэ хэрэг болов. Харин Chester тvvнийг бодож олжээ. Тvvний гэрийн ойролцоо "Lincoln Park" нэртэй парк байсныг санаж, vvнээс Linkin Park хэмээх нэр vvсчээ. Linking Park биш харин Linkin Park хэмээн дvрэм зєрчсєн ч гэсэн тэдэнд домэйн нэр авах зэрэг явдалд саадгvй болсон юм. 
2000 оны 10-р сарын 24нд тэд анхны бие даасан цомог болох "Hybrid Theory"-гоо худалдаанд гаргаж эхний сардаа 300,000 хувь зарагдаж 6 сарын дараа Платиниум хvртсэн юм.
Нэр: Michael Kenji Shinoda 
Тєрсєн єдєр: 1977 оны 2-р сарын 11 
Гэрлэлтийн байдал: Anna хэмээх найз охинтой 
Байршил: Анх California мужийн Aguora хотод амьдарч байсан, одоо California-ийн Los Angeles-т амьдардаг. 
Єндєр: 6'00 
Угсаа гарал: Япон. Майк Ёнсей юм.Тvvний эмээ євєє нь японд амьдарч байсан ба тvvний эцэг эх нь АНУ-д цагаачилхаар иржээ. 
Тєрєл тєрєгсєд: Jason хэмээх ахтай 
Тэжээвэр амьтан: Bessie нэртэй collie vvлдэрийн нохойтой (одоо ээж дээр нь байгаа) бас загаснууд. 
Сургууль: Agoura-ийн ахлах сургууль 
Коллеж: Pasadena-ийн урлагийн коллежид график дизайны чиглэлээр 
Анх худалдаж авсан цомог: Bon Jovi Slippery When Wet! :-) 
Ємнєх ажил: Сургуулиа тєгсєєд Майк график дизайнераар ажиллаж байв. Styles of Beyond's 2000-д тэр зураг зурж байсан ба LP-ийн цомгийн ихэнх зургийг тэр зуржээ. 
Туршлага: Тэр анхныхаа концертын дараа хєгжимийн туршлагатай болжээ.Killer B-ийн шоун дээр тэр анх олны ємнє гарсан байна. Харин тэр vед Killer B нь антрахс vзэлтэй, нийгмийн дайсанд тооцогдож байжээ. 
Тоглодог хєгжимийн зэмсэг: Тэр 10 жил сонгодог тєгєлдєр хуур тоглодог байжээ.Тэр сонгодог хєгжим тоглохоос залхан жааз, дараа нь хип хоп хєгжимд оржээ.Мєн Майк гитар тоглож чаддаг юм.Тэр Run DMC, Eric Band Rakim, Grandmaster Flash, LL Cool J нарыг дуурайн vглэж эхэлсэн ба удалгvй улам туршлагжин єєрийн раймийг зохиож найзууддаа сонирхуулдаг болсон гэнэ. 
Mike-т: Тvvний жинхэнэ vснийх нь єнгє нь хар хєх ба цайвар цэнхэр vс нь зvгээр л будаг байсан байна.Майкт ямар нэгэн шивээс байхгvй юм байна.Майк оросын хєгжимийн зохиолч Чайковскийтэй маш холын хамаатан гэнэ.Сонин л юм
Нэр: Chester Charles Bennington 
Хамтлагийнхны хоч: Chazzy Chaz, бас Chemist :-) 
Тєрсєн єдєр: 1976 оны 3-р сарын 20 
Гэрлэлтийн байдал: 1996 оны 10-р сарын 31-нд Самантатай гэрлэсэн. 
Хvvхэд: 2002 оны 4-р сарын 19-нд Draven Sebastian гэдэг хvvтэй болсон 
Байршил: Анх Аrizona мужийн Phoenix хотод амьдарч байсан, одоо California-ийн Los Angeles-т амьдардаг. 
Угсаа гарал: Америк 
Тєрєл тєрєгсєд: 31 настай нэг ахтай. 
Тэжээвэр амьтан: Амьтны бага зэргийн сонирхолтой ;-) 
Сургууль: Эхлээд Greenway High School, гэхдээ удалгvй шилжиж Washington High School-д ирж 1994 онд тєгссєн, 
Хамгийн их дурсагддаг дурсамж: Хєгжим. Сhester 13 настайгаасаа эхлээд л єєрийнхєє хоолойг бэлдэж эхэлсэн юм.Тэр маш хvнд, чармайлттай бэлдэж байсан.Энэ нь ямар ч үр дvнгvй зvйл болоогvй бєгєєд тэр одоо гайхамшигт хvчтэй хоолойтой билээ. 
Анхны хєгжмийн зэмсэг: Тєгєлдєр хуур. 
Хэрэглэдэг тєхєєрємжvvд: Audio Technica Wireless Mics, Yamaha SPX 990, Takamine guitars, DVS/Matix action figure steelo BIATCH!. 
Тvvнд нєлєєлєгчид: Тvvний шvтээн нь Robert Plant (Led Zeppelin) ба Scott Weiland (Stone Temple Pilots) байсан байна. Chaz багадаа байшингийнхаа дагуу гvйж Depeche Mode-ийн дуунуудыг дуулдаг байсан ба єєрийгєє уг хамтлагийн 5дахь гишvvн нь хэмээн мєрєєддєг байжээ.Мєн тvvнд"Misfits" цомгоороо илvv их таалагдсан Stone Temple Pilots их нєлєє vзvvлснээс гадна тvvнээс 13 насаар ах ахаасаа мэдэж авсан Loverboy, Foreigner, Rush зэрэг хамтлагуудыг сонсдог байжээ. Тvvний дуртай цомгууд гэвэл: Fugazi - "13 Songs", All Green - "Greatest Hits", Led Zeppelin - "IV", The Beatles - "The White Album", Stone Temple Pilots - "Purple" юм. 
Єнгєрсєн vе: Тэр 1993 оноос ємнє Grey Daze хэмээх хамтлагт байжээ.Grey Daze бага зэргийн нэр хvндтэй болж эхэлж байсан бєгєєд тэдний дуунууд нутгийн радиогоор цацагдаж, 2 СD гаргасан боловч гэрээнд гарын vсэг зурж байгаагvй юм. Chester-ийн хамтлагийг орхих болсон шалтгаан гэвэл тэд тvvний зохиосон шvлэгнээс ашиг олж мєн хамтлаг Arizona мужид л нэр хvндтэй болж цаашид єсєхгvй байсан юм.Одоогоор уг хамтлаг дахин шинэ дуучинтай болсон ба тэр нь эмэгтэй байна, бас тэд хамтлагийн нэрийг Waterface гэж єєрчилжээ.Mike Shinoda тvvнд демо хуурцагнуудыг явуулж тэр єєрийн тєрсєн єдрийг алдан байж єєрийн хоолойг бичvvлэхээр болсон юм.Тэр дууссаныхаа дараа Mike-д хэлсэн байна.Mike-д уг бичлэгvvдэд сэтгэл маш хангалуун байсан ба уг бичлэгийг гайхамшигтай гэжээ.Дараагийн єдєр Chester Los Angeles орж хамтлагийн сvvлчийн гишvvн болхоор ниссэн юм. 
Дуртай зvйлс: Тэр хэлэхдээ хэзээ ч єєрийнхєє гитарын нэг хэсэг болж чадахгvй гэсэн байна. Мєн тэр марихуан-д дуртай бєгєєд хэлэхдээ(Хэрвээ би хууль баталах байсан бол марихуаныг хуулиар зєвшєєрнє гэсэн байна) Тэр байнга vсний засалт болон єнгийг нь єєрчилдєг ба vснийх нь тєрєлх єнгє нь хар юм байна. 
Chester-т: Chester нvдний шил зvvж мєн маш олон шивээстэй. Тvvний баруун булчинд Hybrid Theory-ийн цэргийн шивээс, зvvн талынхд нь ногоон лууны шивээс, улаан цэнхэр дєл хоёр гарын шуунд, хоёр мєрєнд нь японы хоёр загас, нуруун дээр нь хар амьтны шивээс, баруун гаранд нь хурмийн бєгжний шивээс байдаг байна.Тэр бас уруулаа нэвт цоолсон ээмэгтэй. Тэр аялан тоглолтоор явахдаа тоглолт болгон дээр ємсєх маш олон хувцас авч явдаг ба 20 гутлын эзэн гэнэ.Chester метал шалгагчаар єнгєрєхдєє єєрийн зvvлт, хадаас, бугуйвчнуудаа тайлах хэрэг гардаг байна.
Нэр: Robert Gregory Bourdon 
Тєрсєн єдєр: 1979 оны 1-р сарын 20 
Гэрлэлтийн байдал: Susan хэмээх найз охинтой 
Байршил: Анх California мужийн Calabasas хотод амьдарч байсан, одоо California-ийн Los Angeles-т амьдардаг 
Єндєр: 6'00 
Угсаа гарал: Америкийн жvvд 
Сургууль: Agoura-ийн ахлах сургууль 
Коллеж: Santa Monica-ийн коллежед нягтлан бодогч чиглэлээр 
Тоглодог хєгжимийн зэмсэг: Тэр бага сургуульд л байхдаа Aerosmith-ийн концертыг vзсэний дараа л бємбєр тоглож сурчээ. Тvvний ээж нь Aerosmith-ийн бємбєрчин Joey Kramer-ийг танидаг байсан учир хvvдээ бємбєр яаж тоглож байгааг тайзны араас vзvvлжээ. Роб бас цаг заваараа тєгєлдєр хуур тоглох дуртай гэнэ. Тэр бага байхдаа сонгодог хєгжим заалгаж байжээ. 
Rob-д: Дуртай хоол нь: Мексик болон Итали хоолнууд. Роб аялах дуртай ба далайн эрэг дээр, эсвэл нуурын дэргэд амрах дуртай. Тэр ахлах сургуульд байхдаа Sly and The Family Stones, James Brown, Tower of Power шиг панк байжээ. Роб 13 настайгаасаа эхлэн хамтлагт тоглох болсон ба Nirvana-ийн Smells Like Teen Spirit мэтийн дууг дуурайн тоглодог байв. Тэр Brad-тэй хамт Relative Degree нэртэй хамтлагт хамт тоглож байжээ. Энэ хамтлаг нь рок-ийг рэптэй хослуулж байсан юм. Тэд нэг удаа л шоу явуулаад таржээ.
Нэр: Bradford Philip Delson 
Тєрсєн єдєр: 1977 оны 12-р сарын 1 
Гэрлэлтийн байдал: Нэр нь vл мэдэгдэх найз охинтой 
Байршил: Анх California мужийн Aguora хотод амьдарч байсан, одоо California-ийн Los Angeles-т амьдардаг 
Єндєр: 6'00 
Угсаа гарал: Америкийн жvvд. 
Сургууль: Agoura-ийн ахлах сургууль 
Коллеж: UCLA-ийн холбооны чиглэлээр баклаврын зэрэглэлтэй. 
Анх худалдаж авсан цомог: Duran Duran: People are People 
Тоглодог хєгжим: Анх бvрээ болон лимбэ тоглодог байжээ. Харин одоо гитар ба басс гитар тоглож байгаа 
Хобби: Скэйт, МTV, унтах, интернэт, кино vзэх 
Брэдийн сонсдог хєгжим: Roots, Blackeyed Peas зэрэг хамтлагууд, зарим магадгvй Ja Rule-ийг ч сонсоно. Заримдаа бvvр хvнд альтернатив рокууд болох Deftones, Sunny Day Real Estate зэргийг чангалаад суучихна. Бvvр хааяа Depeche Mode, Dido8 Britney нарыг сонсохоос сийхгvй. 
Brad-д: Тvvний анхны хамтлагийг Pricks гэдэг байсан бол дараа нь Rob-той хамтран Relative Degree нэртэй хамтлаг байгуулсан юм. Тэр ахлах сургуульд байхдаа пинтvv vстэй байсан ба дараа нь хуссан байна. 
Тvvний тэр чихэвчний учир: Эдгээр чихэвч нэг ёсондоо миний матрикст орох залгуур болдог. Чихэвчгvйгээр би юу болж байгааг ойлгохоо байж, єєр ертєнц, єєр бvсэд оршиж байгаа л юм шиг байдаг. Эдгээр чихэвч нь надад бvгдийг хянахад тусалдаг. Би энэ чихэвчгvйгээр ямарч клипэнд оролцож чадахгvй... гэж тэр тайлбарлаж байжээ.
Нэр: Joseph Hahn 
Тєрсєн єдєр: 1977 оны 3-р сарын 15 
Гэрлэлтийн байдал: Найз бүсгүйтэй 
Байршил: Анх California мужийн Glendale хотод амьдарч байсан, одоо California-ийн Los Angeles-т амьдардаг 
Єндєр: 6'00 
Угсаа гарал: Солонгос. Тvvний эцэг эх нь АНУ-д цагаачиллаар ирсэн байна. 
Тєрєл тєрєгсєд: 2 эгчтэй 
Тэжээвэр амьтан: Мэдэгдэхгvй. Гэхдээ тэр дэлгvvрээс мэлхий худалдаж авч ихэнхдээ bark, larky, kemit нэрийг єгдєг заншилтай гэнэ. 
Сургууль: Hoover-ийн ахлах сургууль 
Коллеж: Pasadena-ийн урлагийн сургуульд сурч байсан боловч тєгсєлгvй хаясан. Гэхдээ тэр энд анх Майктай танилцсан юм. Тэр сургуулиа хаяад комик сэтгvvлд мангас зурж, бас кинонд тусгай эффект оруулж байсан юм. 
Ємнєх ажил: Joe ахлах сургуулиа тєгсєєд график дизайнераар ажиллаж, бас кинонд тусгай эффект оруулж байв.Тэр Майктай хамтран LP-ийн Hybrid Theory цомгийн дизайныг гаргажээ. 
Тоглодог хєгжим:Анх дунд сургуульд байх vеээсээ л turntable дээр тоглож хєгжим миксэлж байсан тэрбээр Майк, Роб, Брэд, Pheonix-тэй нэгдэн Xero хамтлагт оржээ. 
Joe-д:Тэр Честерт байдаг шиг єргєн хvрээтэй хар шил зvvдэг боловч Честерынхээс єєр дизайнтай юм.Тvvний vсний vндсэн єнгє нь хар бєгєєд тэр vсээ хvрэнээр будуулах дуртай.Joe-д ямар нэгэн шивээс, ээмэг бєгжний нvх биенд нь байхгvй гэнэ.…………
Нэр: David Micheal Farrell 
Тєрсєн єдєр: 1977 оны 2-р сарын 8 
Гэрлэлтийн байдал: Найз охинтой 
Байршил: Анх California мужийн Mission Vejo хотод амьдарч байсан, одоо California-ийн Los Angeles-т амьдардаг 
Єндєр: 6'00 
Угсаа гарал: Америк 
Сургууль: Agoura-ийн ахлах сургууль 
Коллеж: UCLA-г тєгссєн 
Тоглодог хєгжимийн зэмсэг: Тэр маш сайн басс гитар гитар тоглодог. Бас гитар, хийл тоглож чаддаг байна. Тэр Xero-ийн жинхэнэ гишvvн боловч The Snax хамтлагтай жилийн хугацаанд тоглолтоор явах болж хамтлагаас гарчээ. Энэ хугацаанд LP анхны цомог Hybrid Theory-оо гаргав. Тийм учраас л тvvний зураг Hybrid Theory-д багтаж чадаагvй юм.

No comments:

Post a Comment