манай блог 2012 оны 08 сарын 18 нд нээв

Monday, August 20, 2012

This means war - Монгол хэлээр



Step Up Revolution шууд үзэх


John Carter (2012) Монгол хэлээр шууд үзэх


Хууртаж бас хуурч байсан түүхүүд....

Өнөөдөр ДӨРҮҮН САРЫН НЭГЭЭН.... Хүнүүсийг хуурдаг сайхан баяр шөө кккк. Гэснээс жилийн жилд миний хуурсан хүнүүсийн тоо, нааг хуурсан хүнүүсийн тоо яаг адилхан байдын. Би бөрр тоолдыншд. Өнөөдөр нь бас эмээгийн төрсөн өдөр хаха... Эмээгээ жоохон хуурдымсан, чадахнуу гүй юу энэ жил. Өөө ярианаасаа хадуурчээ. Арван жилд байхад хүнүүсийг сайхан хуурдаг байлаа... Нэг удаа гэртээ суужээсэн чинь найз залгажын. 4 сарын 1-ны өдөр ш дээ тэр нь. "Хаана байгаан" л гэжийн. Хуурмаар санагдаад муу найзыгаа. "Тэнгист кино үзкээл хүлээгээд байжын" гэлээ. "Өө чи истоо өөдгүй амьтан. Ганцаараа кино үзээд байхдаа яадын" гээд нөгөөх чинь уйлахнээ яаандраа... "Би хоёр билет авцийншд, хүрээд ирэхгүй юу даа. Кино яаг эхлэх гээд вайна" гэсэн чинь "За одоо очлоо" гэнээ. Тэгжээ байтал чинь нөгөөх чинь залгаад "Чи хаана байгааен, би ирцэн байншд" гэджийнөө. "Аан чи нааг харахгүй байгаамуу. Би чааг хараал байшд... Би нэг цав цагаан гувцастай байгаа даа" гэчээл нэг шалтаг хэлээд утсаа салгачваа би... Мээсэжээр "Чи хаана байгаан, кино эхлээд чи орцымуу балайн" гэх мэт үгс шидээд болдгүй ээ... Тэгж тэгжийснаа би тэсэхгүй залгаад "Дөрүүн сарын нэгээн. Чи яаг Тэнгист очцымуу тэ" гэсэн чинь "Өө тийншдээ" гэдэг вайшт хохо... Тэнгис рүү яваал очсон чинь ми муу найз харин уурлацан зогсжийж билээ... Ингэж нэг ям найзыгаа хуурсым.. Дихсэн дараа жил нь тэр найздаа аймар хууртсышд би. Үүнээс цаашаа бол зөндөө л байгаа. Дүү мүүгээ цэцэрлэгээс нь аваагүй гэж иж аавдаа хэлж нэгэндээд ккк... Утсаа хаясан гэж хэлж бас нэгэндээд хэхэ... Гоё байсөөн. Хүн хуурсан түүх нэг иймэрхүү... Өө харин хууртаж байсан нь вол их шүү дээ. Наснаасаа олон хууртаж байсан хүн. Аль жоохон байхад л "Толгой дээр чинь аалз" гэж иж аав хоёртоо хууртаад, "Тариа тарина" гэж бас хууртаад байдаг байлаа шд. Дунд ангид нэг бандид аягүй муухай хууртсаан... Нөгөөдөх чинь хичээлдээ ирэхдээ надад ниих гоё шоклаад бэлэглэдийн. "Юу болоод шоклаад өгөөд байгааен" гэсэн чинь "Жүгээр л" гээд жуумганаад байхын. Нөгөө шоклаад нь аягүй хүнд наасс... Задлаад үзсэн чинь нөгөө юувлээ дээ шоклаадтай аягүй адилхан бор өнгөтэй юм байдын... Ниих хүнд ёоо ёоо... Дихсэн нөгөөдөх чинь "Ааахахаха, дөрүүн сарын нэгээн. Хууртсандаа хууртсан" гээд инээгээд кккк. Сайхан дурсамж, дихдээ нээх гомдмоор юмаа. Нэг иймэрхүү л хууралт, хуурталт болдог байжүлээ... Өнөөдөр бас хэдэн хүн хуурсаан сайхаан сайхан, кайфтай шд.

Гайхамшигт нэгэн түүх


Нэгэн эмэгтэй гэрээсээ гарч явтал гурван сахалтай өвгөн байшингийнх нь гадаа сууж байв. Эмэгтэй тэднийг танихгүй тул тэдэнд хандан: “Би та нарыг танихгүй, гэхдээ та нар өлссөн байх шиг байна манайд орж юм ид” хэмээн дайлахаар урихад тэд: “Гэрийн эзэн байгаа юу?” гэж асуув. Эмэгтэй “Үгүй, тэр гэртээ байхгүй” гэхэд “Тэгвэл бид зочилж чадахгүй нь” хэмээн татгалзав.
Орой болоход нөхөр нь гэртээ ирж, эхнэр ч юу болсныг түүнд хэлэв. Нөхөр нь болсон явдлыг сонсоод тэднийг гэртээ урихыг зөвшөөрчээ. Бүсгүй ч тэдэн дээр очин нөхрөө урьж байгааг хэлэхэд “Бид хамтдаа зочлохгүй” гэж хэлэв. Бүсгүй гайхан учрыг асуухад тэдний нэг нь нөгөө хоёрыгоо заан “Түүний нэрийг Хөрөнгө гэдэг, нөгөөг нь Амжилт гэдэг, харин намайг Хайр гэдэг нөхөртөө очиж бидний хэнийг нь урьж байгааг асуу” гэжээ. Бүсгүй ч гэрлүүгээ орон нөхөртөө тэдний хэлснийг хэлэхэд нөхөр нь “Өө тийм үү? Тэгвэл Хөрөнгийг урьцгаая гэрээ хөрөнгөөр дүүргэе” гэхэд эхнэр “Нөхөр минь, амжилтыг урья л даа” гэж санал гаргав. Байшинд байсан тэдний бэр яриаг сонсоод “Хэдүүлээ Хайрыг урьяаа гэрээ хайраар дүүргэе” гэж зөвлөхөд гэрийн эзэн дуртайгаар зөвшөөрөв.
Бүсгүй ч тэдэн дээр очин “Та нарын аль нь Хайр вэ бидний зочин боллоо” гэхэд Хайр босон бүсгүйг даган явтал нөгөө хоёр ч тэднийг даган алхав. Бүсгүй гайхан тэднээс “Бид зөвхөн Хайрыг л урьсан шүү дээ” гэхэд тэд нэгэн дуугаар “Хэрэв та Хөрөнгө эсвэл Амжилтыг урьсан бол бусад нь үлдэх байсан, харин та Хайрыг урьсан тэр хаана явна бид хамтдаа явдаг” гэж инээмсэглэн хэлжээ.

Сургамжит түүхүүд 3


Сургамжит өгүүлэг ″СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ″
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав.

Сургамжит түүхүүд 2


Сургамжит өгүүлэг Аль талаас нь харах нь чухал
Аргентиний алдарт голфчин роберт де винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон” гэхэд Роберт “тийм” гэж хариулав. Нөгөө ажилан “тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” “үгүй, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” “ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна. өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ.

Сургамжит түүхүүд


Боломж
Нэг эр ядуу хоосондоо үргэлж сэтгэл дундуур явдаг байж гэнэ. Гэтэл түүнд аз таарч бурхантай уулзах хувь тохиожээ. Бурхан түүнд за чи удахгүй хүссэнээсээ илүү баян худалдаачин болно. Тэгээд өөр шигээ ядууст тусалж тосгонийхоо хамгийн нэр хүндтэй хүн нь болно. Бүх хүн чамд талархаж сайн сайхныг ерөөж, чи хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гэрлэж, олон хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан амьдарлаар амьдарч, урт насалж удаан жаргах болно гэжээ. Залуу баярлан гэртээ харьж бурханы өгсөн хишгийг хүлээн суусаар баян ч болсонгүй, сайхан бүсгүйтэй ч ханилсангүй, өлсөж ядран зовсноосоо болж хүндээр өвдөн удаан тарчилж үхжээ. Тэгээд бурханы өмнө ирээд уурлан та надад худал хэллээ, таны хэлсэн нэг ч зүйл биелсэнгүй хэмээв. Тэгсэн бурхан хариуд нь үгүй ээ би чамд хэлсэн бүхнээ өгсөн. Гэвч чи өөрөө алийг нь ч авсангүй. 

гайхамшигт хайрын түүхүүд




Гэгээн Валентиний тухай
Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байвИйнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлжүүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна.Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжоюун санаанд ньүүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юмЭнэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэлбаталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээХожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Linkin Park хамтлагийн тухай

Товчхон 
Linkin Park нь хувьсгал хийсэн хамтлаг юм. Тэд рок, рэп, техно стилийг хольж олон хvмvvсийн сэтгэлд хvрсэн шив шинэхэн хєгжимийг vйлдвэрлэж чадсан юм. 
Linkin Park анх Xero нэртэйгээр дэлхийн хєгжмийн ертєнцєд байр сууриа эзлэхээр уран бvтээлээ эхэлсэн байна. Хэдэн дуунууд зохиосоныхоо дараа тэд дуунуудаа тєрєл бvрийн дуучид руу илгээж хамтлагтаа дуучин хайж эхэлжээ. 
Chester Bennington дуунуудыг хvлээж аваад шууд л ажилдаа орж бvр єєрийнхєє тєрсєн єдрийг алдан байж дуунуудыг дуулж дуусгахаар шаргуу ажиллажээ. Харин долоо хоногийн дараа Chester Калифорни орж хамтлагт элсэхээр нисчээ. Хамтлаг бvрэлдсэнийхээ дараа тэд цааш улам дэвшиж хамтлагтаа Hybrid Theory нэр єгчээ. Хэдэн газар тоглосоны дараагаар тэд Warner Brothers-той гэрээ байгуулах болсон юм. Харин тэр vед маш олон тооны хамтлагууд Hybrid Theory нэртэй байсан учир гэрээ байгуулагч тал хамтлагийн нэрийг солихийг хvсчээ. Ийнхvv бусад хамтлагтай андуурагдахгvйн тулд тэд нэрээ солиж Linkin Park гэдэг нэрийг хайралжээ. 
"One Step Closer", "Crawling", "In the End", "Papercut" зэрэг хитvvд багтсан Hybrid Theory цомог нь платиниум хvртжээ. Харин жилийн дараа маш олон концерт тоглолтын дараагаар уг цомог бvр 3 платиниум авжээ.

Linkin Park - One Step Closer

Linkin Park - Papercut

Linkin Park - Numb

Linkin Park - What I've Done

Linkin Park - "New Divide"

Linkin Park - BURN IT DOWN

Pitbull - International Love ft. Chris Brown

Back In Time - Pitbull

онигоо


                                                                               Дадлагын оюутан
Туршлагатай эмч анагаахын дадлагын оюутантай хамт євчин хvлээн авч vзэж байна гэнэ. Эмчийг утсаар ярихаар дуудсан тул дадлагын оюутан бие даан хvмvvсийг vзлээ. Хэсэг хугацааны дараа эмчийг эргэж иртэл дадлагын оюутан тайлагнаж байна гэнэ. -Таныг байхгvй хоорондуур гурван євчтєн хvлээн авч vзлээ. Эхнийх нь гvйлгээд хэцvvдлээ гэсээр ирсэн. Би тvvнд туулга єгчихсєн. Тэр хэсэг хугацаанд энэ коридороор гvйж байснаа дараа «тvй дvvрсэн хэрэг» гээд тайван яваад єгсєн. Yvнээс vзвэл туулга тус болсон гэж болох байх. Дараагийн євчтєн хєл хугарчихлаа гэсэн таяг тулсан хvн байсан. Би тvvнд бас л туулга єгчихсєн. Тэгсэн нь эхлээд таягтайгаа энэ коридороор цааш нааш гvйж байснаа дараа нь таягаа хаяаад гvйгээ яваад єгсєн. Туулга тvvнд ч гэсэн тус болсон vvнээс илхэн харагдаж байна. Гуравт нь маш хvчтэй хєхvvлж ханиалгасан хvн ирсэн. Би тvvнд бас л туулганаас уулгачихан. Тvvнд бас тус болсон бололтой тэр ханиалгачихаж ч чадахгvй томоотой сууж байгаа нь та єєрєє харж байна.

Хөдөлгөөний дутагдал маш муу үр дагавартай


НАС БОГИНОСНО 
Өдөр 6-гаас илүү цагаар сууж ажилладаг эмэгтэйчүүд жирийн эмэгтэйгээс эрт хөгширдөг байна. Иймд ядаж л ажлын зав зай, завсарлагаагаар биеийн тамирын энгийн дасгалууд хийж байхыг хичээгээрэй.

СТРЕССТ ОРНО

Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Цус бага эргэлдэнэ гэдэг нь таны эрүүл мэндэд хортой. Учир нь таны сэтгэлийг тааламжтай сайхан болгодог, тайвшруулж амраадаг гормон биеэр тань бага гүйж байна гэж ойлгож болно.

Бохь зажлах ашигтай юу?


Шүдний өвчнөөс сэргийлнэ хэмээн сурталчилдаг бохийг хүмүүс анх ХIХ дүгээр зууны эцсээр мэддэг болсон билээ. 100 гаруй жил өнгөрсөн ч бохины худалдаачид түүнийг бидэнд гарцаагүй хэрэгтэй зүйл гэдэгт үнэмшүүлэхийг оролдсоор бараг л итгүүлж чадсан.

Бохийг шүдний өвчнөөс сэргийлж, шүдний өнгөрийг цэвэрлэдэг гэж одоо ч сурталчилдаг. Гэхдээ мэргэжилтнүүд бохины талаар арай өөр бодолтой байдаг аж.

Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?

1. Үдэшлэгт өмсөх даашинзаа найз залуугаасаа асуухад бага зэрэг шүүмжлэлтэй хандвал...
А.
 Ач холбогдол өгөхгүй
Б. Жаахан сэтгэлээр унана
В. Үгэнд нь орно

2. Ажлын газрын залуутай дотно харьцаа үүсгэснийг албан тушаалтай холбон хэсэг бүлэг хүмүүс ярилцах болжээ...
А
. Анхаарлаа хандуулахгүй
Б. Хүлээн зөвшөөрөхгүй
В. Тайлбар хийнэ
Ирээдүйнхээ төлөө төлөвлөгөө боловсруулахад хэзээ ч оройтдоггүй. Өөрийн санхүү төсвөө төлөвлөж сурах ухаан нь бусдаас зээлэн авдаг илүү мөнгөө өөрөөсөө гаргах, мөнгөний хадгаламжтай болох ухаалаг зарцуулалт хийх зэрэг олон ач холбогдолтой. Эхлээд төлөвлөж, бичнэ гэдэг төвөгтэй санагдах боловч зуршил болсны дараа харин ч таныг стрессгүй байлгах нөхцөл болно. Та мөнгө санхүүгийн асуудалдаа санаа зовхооргүй түвшинд хүрсэн байх болно.

Илүүдэл үснээс хэрхэн салах вэ?


Суганы үсийг хусч хэрхэвч болохгүй. Учир хусах тусам улам өтгөн шигүү ургадаг. Таны биеийн бүхий л хэсэг дэх илүүдэл үсийг вакс-ний тусламжтайгаар цэвэрхэн харагдуулах боломжтой.

Wax буюу илүүдэл үсийг хуулах арга нь маш энгийн өртөг багатай. Энэ  нь цэвэрхэн, элдэв сонин үнэргүй, хэрэглэхэд хялбар юм. Вакс хийлгэснээр шинээр гарч ирэх үсний ургалтыг удаашруулж, үсний ширхэгийг нарийсгаж өгдөг.

Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж /2-6 долоо хоног/ нэг удаа хэрэглэхэд тохиромжтой. Мөн үсийг удаан ургуулах зорилгоор тусгай зориулалтын үсний ургалтыг зогсоодог ампул хэрэглэж болно.

Халаасан Wax буюу наалдамхай бодисыг биен дээр үсний ургалтын дагуу түрхэх ба тусгай зориулалтын наалтыг нааж үсний ургалтын эсрэг зүгт хүчтэй татаж хуулж авдаг. Үсийг хуулж авахад арьсны үхэжсэн хэсгүүд хамт хуулагдах тул арьс толигор сайхан болно.

Биеийн бүх хэсгүүдэд хэрэглэж болох ч бикини хэсэг газруудад нилээд өвддөг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж /2-6 долоо хоног/ нэг удаа хэрэглэхэд тохиромжтой.

Байнга хэрэглэх нь суганы арьс унжих сөрөг нөлөөг үзүүлдэг талтай.

Гэрийн нөхцөлд сорвио хэрхэн арилгах вэ?


Арьсан дээрх сорви олон зүйлээс үүсдэг. Арьсаа мохоо зүйлд урснаас, арьсан дээр гарсан батгаа буруу шахсанаас зарим үед бүр нарны хэт ягаан туяанаас болж ч сорви үүсдэг байна. Ялангуяа нүүр, биеийн ил хэсэгт байгаа сорви ямар ч хүний гоо сайхныг гутаадаг гэж болно.

Сорвиноос гадна хүний арьсан дээр нөсөө үүсдэг нь стресстэй амьдрал, ходоод гэдэсний муу ажиллагаа, эрүүл бус хоол хүнснээс бий болдог.

Орчин үед техник технологи өндөр хөгжиж байгаа учир элдэв шарх сорвийг мэс заслын аргаар хөнгөхөн шиг янзалдаг болсон ч зарим нэгэн хүмүүс эрсдлээс айн, гэрийн нөхцөлд, ардын эмчилгээний аргаар аливаа зүйлээ эмчлэх сонирхолтой байдаг юм. Ингээд та бүхэндээ хүнсний ногоо, жимсийг ашиглан хэрхэн хамгийн энгийн арга замаар сорвио эдгээж болох зөвлөгөөг хүргэе.

Арьс цайруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд


Хиам, утсан мах, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт боловсруулсан бүтээгдэхүүн нь таны хоолны дэглэмд байх ёсгүй. Яагаад гэвэл өөрчлөгдсөн орц найрлага нь арьсны өнгөн хэсэгт тогтсон нөсөө, толбоны шалтгаан байдаг. Харин байгалийн гаралтай органик хоол хүнс нь арьсны ширхэг бүрийг тэтгэдэг. Мөн элсэн чихэр бага хэмжээгээр хэрэглэх нь таны эрүүл мэнд болоод арьсанд ч тустай нөлөө үзүүлдэг байна.

Юунаас зайлсхийх вэ?
Тостой болон боловсруулсан бүтээгдэхүүн нь нүүрэн дээр батга гарах болон толботох, улайх, нөсөөжих үйл явцыг нэмэгдүүлдэг. Тиймээс чанар муутай хоол болон спиртний төрлийн ундаанаас ч мөн татгалзаарай.

Үсээ яаж өтгөн сайхан болгох вэ?

Шингэн, шулуун үсэнд зориулсан шар айраг, өндөгний маск хэрэглээрэй

Шим тэжээлээр баялаг шингэн талх буюу шар айргийг хэрэглэвэл шулуун, налчийсан үс хөвсгөр болж өөрчлөгдөнө. 50 мл хольцгүй шар айраг, нэг өндөгтэй хольж байгаад хуурай үсэндээ түрхэж гялгар уутаар боогоод 30 мин дараа угаана.

Төмс, зуун настын холимог маск үсийг өнгө оруулж өтгөн болгоно

Үс уналтыг багасгаж, ургуулж өтгөрүүлэх үйлчилгээтэй маск. Нэг төмсийг хальсалж шүүсийг нь шахаад дээр нь хоёр хоолны халбага зуун настын гель, 1 хоолны халбага зөгийн бал, тус бүр 1 ампул А болон Е витамины ампул нарыг нэмж болно. Эдгээрийг холиод холимогоо хуйхандаа түрхэж массажлаад 2
цагийн турш байлгана.

Өтгөн үстэй болохыг хүсэж байгаа бол өөрөө шампуниа хийгээрэй

250 мл хүүхдийн шампунь, В витамины ампул тариа, 60 мл халгайн ханд, 60 мл тосон туулгыг холиод том шампунийн саванд хийж хэрэглээрэй. Гэрийн нөхцөлд хийж болох энэ шампунийг туршиж үзэхэд илүүдэхгүй.

Нимбэгний ангижруулагчаар угаа: Хэрэв үс чинь шингэн, тэгсэн атлаа уг хэсэгтээ бага зэрэг тослог, үзүүр хэсгээрээ хуурай байдаг бол нимбэгний шүүс, усыг тэнцүү хэмжээгээр хольж үсэндээ түрхэж массажлаад 5 мин дараа зайлаарай. Үүнийг шампунь, ангижруулагч хэрэглэснийхээ дараа ч түрхэж болно. Учир нь энэ маск таны үсийг амь оруулах болно.

Гэрийн нөхцөлд хийсэн зайрмаг амттай


Гэрийн зайрмаг худалдааны зайрмагнаас илүү амттай байдаг. Та үнэн гэж үү хэмээн бодож буй бол эргэлзэх хэрэггүй. Үүнийг бэлтгэхэд нэг их зүйл шаардагдахгүй.

Орц:

Гадил жимс 3 ширхэг, шоколад 100 грамм, элсэн чихэр 50 грамм, цөцгий 250 грамм, тал нимбэг.

Бэлтгэх:

Гадил жимсээ цэвэрлээд жижиг хэмжээтэй хэрчинэ. Дараа нь элсэн чихэртэй нимбэгний шүүстэй нийлүүлж нухаш болтол нь хутгана. Хутгагч миксер байвал зүгээр. Бий болсон холимогт хутгасан цөцгийгөө хийгээд крем маягийн паст болтол нь хутгана. Үүний дараа бэлтгэсэн том хундаганд хийгээд гурваас дөрвөн цаг хөргөгчинд тавина. Хөлдсөний дараа усны ууранд хайлуулсан шоколадаар чимэглээд л нэр өгөөд л боллоо.

Ичимхий зангаасаа салахын тулд яах ёстой вэ?


Энэ төрлийн зантай хүн ихэвчлэн бусдаас тусгаарлагдмал, ганцаардмал, өөртөө итгэлгүй байдаг. Уг зангаасаа болоод хэн нэгэн танихгүй хүнтэй нэн ялангуяа эсрэг хүйснийхээ хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаггүй. Мөн үргэлж биеэ барьсан, үйл хөдлөлөө хянасан, нууцлагдмал байдалтай байх нь олонтаа. Иймд энэ байдлаасаа салахын тулд юу хийх ёстой вэ?

• Үйл хөдлөлөө хэт их хянах хэрэггүй.
• Гүнзгий амьсгаа аваад өөртөө итгэлтэйгээр "би чадна" гэж хэл.
• Бусадтай илэн далангүй нээлттэй харьцаж сур.
• Бусдын шүүмжлэл болон тоглоом шоглоомоор хэлсэн үгийг эмзэглэж хүлээж авах хэрэггүй.
• Ичсэнээсээ болоод хийсэн алдаа дутагдал болон таагүй дурсамжуудаа толгойноосоо авч хаях.
• Ямагт өөрөөрөө байх нь чухал. Бусадтай өөрийгөө бүү харьцуул.
• Сэтгэл хөдлөлөө хэт их барих гэсний хэрэггүй. Аль болох гадагш гаргаж байхад зүгээр. Гэхдээ өөрийгөө хянаж чаддаг байх ёстой.
• Бусдын анхаарлын төвд байлаа гээд өөрийгөө барьж цоожтой авдар шиг байх хэрэггүй. Гагцхүү та яг яамаар байна түүнийгээ л хий.
• Ичгэвтэр зүйл хийгээгүй мөртлөө ямар ч шалтгаангүйгээр бусдаас ичиж эмээнэ гэдэг бол байж боломгүй хэрэг юм.
• Ичсэнээсээ болоод өөртөө итгэлгүй байдлыг бусад хүмүүст хэрхэвч үзүүлж болохгүй. Нэн
ялангуяа өрсөлдөгч этгээдийн дэргэд дээрх байдлыг бүр ч гаргаж болохгүй гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй.
• Эцэст нь хэлэхэд өөрийгөө ялан дийлж сурах нь хамгаас чухал юм шүү.

Яагаад таны нойр хулжаад унтаж чадахгүй байгаагаа мэдэх үү?

Шөнө орой болсон хойно хоол иддэг бол: Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд ачаалал өгч улмаар шөнөжин ходоод ажилласнаар хангалттай унтаж чаддаггүй.

Унтахын өмнө архи дарсны зүйл хэрэглэдэг бол: Архи дарс нь стрессийн гормоныг бий болгодог бөгөөд хэсэг хугацааны дараа мэдрэлийн системийг сэргээж өгдөг.

Унтахын өмнө янз бүрийн жимс жимсгэнэ иддэг бол: Хулуу, тарвас, өргөст хэмх, усан үзмийг унтахын өмнө их хэмжээгээр идвэл эдгээр жимснүүд нь шээс хүргэж, шөнө дунд байн байн сэрээдэг.

Унтахаар хэвтэж байхдаа зурагт үзэж ном уншдаг бол: Ингэх нь мэдрэлийн эсүүдийг сэргээн ачаалал өгдөг тул нойр хүрдэггүй.

Унтахын өмнө хэт хөдөлгөөнт дасгал хийдэг бол: Гимнастикаар хичээллэх, гантель өргөх, хөзөр болон компьютерийн тоглоом тоглох нь мэдрэлийн системд ачаалал өгч, нойрыг улам сэргээдэг.

Хэрэв унтахын өмнө элдэв юм боддог бол: Амьдралын янз бүрийн төвөгтэй асуудал, гэр бүлийн хэрүүл маргаан, гомдол гутрал хийгээд элдэв таагүй зүйлсийн талаар бодож, толгойгоо гашилгах хэрэггүй.

Зөвлөгөө:Таны арьсыг хөгшрүүлдэг долоон зүйл

               

Надтай гэрлээч [шууд үзэх]


Франц үнсэлт Уск

Muruudliin zugt musk | Мөрөөдлийн зүгт муск "Гэрлээгийн хүсэлтээр"

Sunday, August 19, 2012

d45-Harsan ch anzaarahgui lyrics

D45 - Huleesen much

D45 - Hairtdaa

Outlaw - Chi minii buh ym baisan

SYNC-huurhun shirteh chi HD

Sync ft D45 - Чамд зориулъя (Үгтэй)

We Are The B - B Class Life

The Amazing Spider-Man (2012) | Монгол Хадмал


                              үзэх

Madagascar 3: Europe’s Most Wanted (2012) | Монгол Хадмал

The Three Stooges (2012) | Монгол Хэлээр


үнэхээр инээдтэй гоё кино шүү

The Avengers (2012) | Монгол Хадмал |

Wrath of the Titans (2012) -HD УСК МОНГОЛ ХЭЛЭЭР



PSY - GANGNAM STYLE (강남스타일) M/V

Gotye - Somebody That I Used To Know (feat. Kimbra) - official video

PSY (ft. HYUNA) 오빤 딱 내 스타일

John Carter -2012 | УСК Монгол хадмал

2 хоёрын 5 Монголын уран сайхны кино

Учиртай 3 2011 МУСК шууд үзэх

Men in Black 3 (2012) | УСК Монгол хэлээр



The Lorax (2012) | УСК Монгол хэлээр