манай блог 2012 оны 08 сарын 18 нд нээв

Monday, August 20, 2012

Илүүдэл үснээс хэрхэн салах вэ?


Суганы үсийг хусч хэрхэвч болохгүй. Учир хусах тусам улам өтгөн шигүү ургадаг. Таны биеийн бүхий л хэсэг дэх илүүдэл үсийг вакс-ний тусламжтайгаар цэвэрхэн харагдуулах боломжтой.

Wax буюу илүүдэл үсийг хуулах арга нь маш энгийн өртөг багатай. Энэ  нь цэвэрхэн, элдэв сонин үнэргүй, хэрэглэхэд хялбар юм. Вакс хийлгэснээр шинээр гарч ирэх үсний ургалтыг удаашруулж, үсний ширхэгийг нарийсгаж өгдөг.

Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж /2-6 долоо хоног/ нэг удаа хэрэглэхэд тохиромжтой. Мөн үсийг удаан ургуулах зорилгоор тусгай зориулалтын үсний ургалтыг зогсоодог ампул хэрэглэж болно.

Халаасан Wax буюу наалдамхай бодисыг биен дээр үсний ургалтын дагуу түрхэх ба тусгай зориулалтын наалтыг нааж үсний ургалтын эсрэг зүгт хүчтэй татаж хуулж авдаг. Үсийг хуулж авахад арьсны үхэжсэн хэсгүүд хамт хуулагдах тул арьс толигор сайхан болно.

Биеийн бүх хэсгүүдэд хэрэглэж болох ч бикини хэсэг газруудад нилээд өвддөг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж /2-6 долоо хоног/ нэг удаа хэрэглэхэд тохиромжтой.

Байнга хэрэглэх нь суганы арьс унжих сөрөг нөлөөг үзүүлдэг талтай.

No comments:

Post a Comment