манай блог 2012 оны 08 сарын 18 нд нээв

Monday, August 20, 2012

Сургамжит түүхүүд


Боломж
Нэг эр ядуу хоосондоо үргэлж сэтгэл дундуур явдаг байж гэнэ. Гэтэл түүнд аз таарч бурхантай уулзах хувь тохиожээ. Бурхан түүнд за чи удахгүй хүссэнээсээ илүү баян худалдаачин болно. Тэгээд өөр шигээ ядууст тусалж тосгонийхоо хамгийн нэр хүндтэй хүн нь болно. Бүх хүн чамд талархаж сайн сайхныг ерөөж, чи хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гэрлэж, олон хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан амьдарлаар амьдарч, урт насалж удаан жаргах болно гэжээ. Залуу баярлан гэртээ харьж бурханы өгсөн хишгийг хүлээн суусаар баян ч болсонгүй, сайхан бүсгүйтэй ч ханилсангүй, өлсөж ядран зовсноосоо болж хүндээр өвдөн удаан тарчилж үхжээ. Тэгээд бурханы өмнө ирээд уурлан та надад худал хэллээ, таны хэлсэн нэг ч зүйл биелсэнгүй хэмээв. Тэгсэн бурхан хариуд нь үгүй ээ би чамд хэлсэн бүхнээ өгсөн. Гэвч чи өөрөө алийг нь ч авсангүй. 
За би чамд сануулая надтай уулзаад явсаны чинь дараа чамд нэг гайхалтай наймаа хийж үзэх бодол төрсөн үү гэж асуухад нөгөө эр тиймээ гэв. Чи тэгэхэд заа над шиг амьтан яаж тийм зүйл хийж чадахав гээд юу ч хийгээгүй. Хэрвээ чи бодсоноо хэрэгжүүлсэн бол миний хэлснээр баян худалдаачин болж сайхан амьдрах байлаа. Харин тосгоны баяраар чиний дэргэдүүр ганган хээнцэр хувцастай, үзэсгэлэн гоо төгс бүсгүй зөрж өнгөрөхөд чи өөрийн эрхгүй татагдаж түүнтэй гэрлэхийн тулд амиа ч өгөхөд бэлэн мэт санагдаж байсан тиим үү гэж асуухад нөгөө эр тиймээ би тэр эмэгтэйг сайн санаж байна гэв. Хэрэв чи тэгэхэд тэрэн дээр очисон бол хожим чиний насны чинь хань болох бүсгүй байсан юм. Гэвч чи мөн л энэ сайхан амьтан яаж над шиг ядуу хоосон эрийг тоохов гээд очоогүй. За чи харав уу би хэлсэн бүхнээ өгсөн харин нэгийг нь ч чи авсангүй тэгэхээр надад гомдох хэрэггүй өөртөө л гомд гэжээ.
Бялуу
Би єдрийнхєє талхийг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо єглєє. Талхчин тvvнд єчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж єгєв. Би талхчингаас яагаад шинийг єгєєгvйг асуухад талхчин: Єєрєє хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа єдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв. Тvvний яриаг сонсоод надад єрєвдєх сэтгэл тєрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд, зєрvvг нь би тєлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зєвшєєрєн толгой дохиод талхыг шинээр сольж єгєєд, ах гуай та ч азтай хvн юмаа, єнєєдєр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Євгєн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, єнєєдєр тэдний тєрсєн єдєр болохыг та яж мэдээ вэ? гэв.
Сургамжит өгүүллэг Бүтээлч шүүмжлэл
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.
Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…
Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…
Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй.
Сургамжит өгүүлэг Лууван, өндөг, кофе
Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв. - За охин минь эд нар юу вэ - Лууван, өндөг, кофе - Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв. - Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ? - Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан. - Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ?




No comments:

Post a Comment