манай блог 2012 оны 08 сарын 18 нд нээв

Monday, August 20, 2012

гайхамшигт хайрын түүхүүд




Гэгээн Валентиний тухай
Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байвИйнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлжүүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна.Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжоюун санаанд ньүүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юмЭнэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэлбаталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээХожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.
Гэгээн Валентины өдөр мөрдөх хоёр зүйл байсаар иржээ.
Хайрын үгзурвас: Энэ нь Валентины бичиж байсан зурвасаас үүдэлтэй байнаМянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лүү алхахаас хэдхэн цагийн өмнө хайртай бүсгүйдээ бичсэн зурвас нь дэлхийн хүн төрөлхтний ариун хайр дурлалын билэгдэл,шүтээний өдөр болно гэж тухайн үедээ хөөрхий Валентин төсөөлөөгүй байх л дааЭнэ өдөр дурлалт хосууд өөрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан үгхүсэл мөрөөдлөөилэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хүндээ бичдэгДэлхий дахинаа зөвхөн Валентиныөдөрт зориулсан ил захидал хэдэн саяараа хэвлэгдэж байдагОдоо бол Валентины баярт зориулсан үгтэй цахилгаан шуудангоёмсог дизайнтай цахилгаан ил захидлууд ч хэдэн арван мянгаараа бэлэн байдаг болсон шүү дээХайртай хүндээ сайхан үг хэлж захиа бичих гэж өөрөө оролдоод чадахгүй нь эдгээрээс ашигласан ч болноЭнгийн нэг өдөр зүрхэлж хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ хэлжхайраа илчилжхайртай хүнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хүсэмжилж чадах зориг хайрладаг ийм өдрийг бий болгосны нь төлөө дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.
Бэлэг:Валентины өдөр ихэнхдээ захианд цэцгийн баглаа дагуулж өгдөг байнаГэвч сүүлийн үед амтлаг чихрийн цуглуулга, гоёл чимэглэл, өөр бусад бүх л зүйлийг бэлэг болгон өгдөг болжээЭнэ өдрийн бэлэг заавал үнэтэй байх албагүйБэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг болохоор таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.
Валентины бэлэг тэмдэг
:Тууз, Тор, хуниас Тууз, хуниас зэрэг нь найз б
үсгүйнхээ өгсөн алчуур юмуу туузыг аван дайнд мордсон баатар эр баатарлаг явдал байгуулснаас хойш дурлалын романстай холбоотой болсон юмТоль бичигт “Тор” гэдэг үг нь Латин гаралтай “урхидах” гэсэн утгатай үг юм.


Cupid 
:Cupid гэдэг нь домгийн баатруудын нэг. Латинаар “х
үсэл” гэсэн утгатай. Cupid нь цулцгарнүцгэндалавчтай хүү эсвэл томоогүй инээмсэглэлтэй залуусаар төсөөлөгддөг.Тэрээр нум саадагтайтүүгээрээ залуучууд болон (хатагтай) бүсгүйчүүдийн зүрхийг алмайруулдаг
Сherubs Cupid-ийн 
үр удам:Эд хайр хүрэм жижигхэн далавчтай бүтээлүүд бөгөөд нум саадаггүйСherubs нь Cupid шиг инээмсэглэлгүй.



Сарнай
:Сарнай бол дэлхий дээрх хамгийн т
үгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүйБүх л зууны турш сарнай цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн.Хэрвээ та бүхэн “Rose”сарнай гэдэг үгийн үсгийн байрлалыг соливол “Rose” буюу Хайрын бурхан гэсэн үг болно.
Дурласан хүн солиотой, сохор байдагийн учир
Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайнмуу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байжээНэгэн өдөр хэн нэгэн нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байнаГэтэл солиот би олъё гэсэнд түүнийг хайж олоход хэн ч хүсээгүй учир бүгд зөвшөөрчээСолиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэдГэнэн зан модны ардЗориг хамгийн өндөр модондХайр тэнгисийн мандалдШударга кактусын талбайд нуугдахадХудал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээСолиот 86,87,88,89…. гээд тоолсоор байв. Гэтэл дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91,92,93дурлал сандран гүйсээр сарнайн цэцгийн талбайд нуугджээ.98,99,100 Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд Залхуу занг оловТэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас Гэнэн занг гэсээр дурлалаас бусад бүгдийг нь олов.Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлажбүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүйАтаач зан дурлалд атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж солиотын чихэнд сэмхэн шивнэжээ. Солиот гартаа жад бариад тийшээ гүйждурлалыг хармагц уурлажтүүн рүү шидтэл нүдийг нь оночиховТэгээд үнэхээр их харамсаж “Би юу хийчих нь энэ вэ?” яах вэ?гэж сандрахад ньДурлал “ Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол” гэжээТэр цагаас хойш дурласан хүн сохор юм шиг болжюу ч хийхээс буцахгүй солиотой болдог болжээ.
Хайранд......

Ноён Менделсон тун царай муутай байлаа.Маш намхан бас б
өгтөр нуруутай хүн байлаа.Ноён Менделсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ.Тэр худалдаачин Фримтже гэдэг маш үзэсгэлэнт охинтой байжээ.Менделсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ.ГэвчҮзэсгэлэнт охин Менделсоноос айж цочирдон хайрын сэтгэлийг нь хүлээн авах бүү хэл өөдөөс нь эгцэлж харахыг ч хүрэхгүй байлаа.Салахын алдад Менделсон дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглан ярилцахаар шийджээ.Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан Менделсон өөрийгөөдиваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа Гэвч бүсгүй түүн рүү эгцэлж харахгүй хэвээр байсанд хөөрхий Менделсоны урам нь хугарчээ.Маш их хүч гарган хичээж ярьсан ярианыхаа төгсгөлд Менделсон охиноос нэг асуулт асуув.
Гэрлэлтийг ариун гэгээн 
үйл гэдэгт итгэдэг үү?
Б
үсгүй - Мэдээж гэж хариулсан боловч бас л толгойгоо өндийлгөсөнгүй.
Б
үсгүй - Харин та өөрөө итгэдэг үүгэж асуув
Менделсон огтхон ч тээнэгэлзэлг
үй..Тэгэлгүй яахав гээд үргэлжлүүлэн эрэгтэй хүүхэд төрөхөд бурхан түүний гэрлэх бүсгүйг нь тодорхойлдог юм.Намайг төрөхөд бурхан надад чиний эхнэр чинь бөгтөр нуруутай байх болно гэсэн юм.Тэр үед би бурханд эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож түүнийг минь хамгийн үзэсгэлэнтэй гоо бүсгүй болгооч гэж гүйсан юм.Менделсоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн харцаа түүн рүү чиглүүлэв.Залуу бүсгүй Менделсоны гарыг барин хайрын сэтгэлийг нь хүлээн авлаа.Ингээд түүний хайртай бүсгүй нь болжээ.Энэ түүх үлгэр биш Германы алдарт хөгжмийн зохиолч Менделсоны эмээ өвөө 2-ын хайрын түүх юм...

Гунигт дурлалын т
үүх
Хөвгүүн: Хонгор минь , бид ярилцах хэрэгтэй байна. Охин: Юуны тухай ? Хөвгүүн: Чамд хэлэх ёстой юм байна. Охин: Юу юм бэ? Муу мэдээ юу? Ямар нэгэн муу юм болоо юу? Хөвгүүн: Би чамайг шаналгахыг хүсэхгүй байна Охин: "Бодол" Бурхан минь , арай надаас салъя гэхгүй байлгүй дээ, би түүнд маш их хайртай Хөвгүүн: Байна уу? Охин: Байна. Тэгээд тийм чухал юу юм? Хөвгүүн: Би чамд хэлэх хэрэгтэй үгүйг сайн мэдэхгүй байна. Охин: Хэрвээ чи хэлье гэж эхнээсээ бодсон л юм бол хэл л дээ Хөвгүүн: Би явах гэж байгаа... Охин: Чи юу яриад байгаа юм бэ ? Би чамайг намайг орхиосой гэж хүсэхгүй байна, Би Чамд Хайртай. Хөвгүүн: Тийм биш ээ, Би маш хол нүүж байгаа. Охин: Яагаад ? Танай гэрийнхэн чинь бүгд л энд амьдардаг ш дээ? Хөвгүүн: Манай аав намайг маш хол цэргийн сургуульд явуулж байгаа. Охин: Би итгэж чадахгүй нь ээ. Аав: (утасны нөгөө шугамаар орж ирэн , Утсаа тасал миний охион гэж хашгирав ) Хөвгүүн: Танай аав үнэхээр ууртай байгаа сонсогдож байна. Охин: Чи мэднэ дээ түүнийг, Гэхдээ би чамайг явуулмааргүй байна. Хөвгүүн: Чи надтай хамт явах уу? Охин: Чи намайг тэгэхийг хүсч байгааг мэднэ дээ, гэхдээ би чадахгүй ээ. Манай аав намайг ална. Хөвгүүн: "Гунигтай" За за, Би ойлгож байна аа. Тэгэх ч байх гэж бодож байсан юм Охин: "Бодол" Ийм юм болж байгаад үнэхээр итгэж чадахгүй нь ээ Хөвгүүн: Би чамд нэг юм өгөх хэрэгтэй байна. Би маргааш өглөө 1-80нислэгээр явна, тиймээс одоо уулзъя Охин: Ойлголоо, парк дээр уулзъя Хөвгүүн: За , 20 минутын дараа уулзъя "Тэд парк дээр уулзан бие биенийгээ тэврээд , хөвгүүн охинд нэг зурвас өгчээ " Хөвгүүн: Май , энэ чамд. Би одоо явах ёстой. Охин: "Уйлж эхлэв" Хөвгүүн: Битгий уйл, Би чамд хайртай гэдгийг чи мэднэ шүү дээ, Гэхдээ би явах ёстой. Охин: "Толгой дохиод , цааш алхаж эхлэв" ''Тэр 2 2уулаа гэр гэрлүүгээ явлаа. Охин захидлыг уншихад: Чи магадгүй намайг явах гэж байгааг аль хэдийн мэдсэн байх. Би чамд ямар их сайныг захидлаар хэлэх нь арай дээр юм болов уу гэж бодлоо. Үнэнийг хэлэхэд би чамд хэзээ ч хайртай байгаагүй, би чамайг маш их үзэн яддаг , чи бол шулам үүнийг хэзээ ч битгий март , Би хэзээ ч чамд сайн байгаагүй, чамтай ярихыг ч хүсдэггүй, Чамтай байхыг ч хүсдэггүй. Одоо чи би чамайг хэр их үзэн яддагийг ойлгосон байх, Чи хэзээ ч зөв зүйл хийж байгаагүй , Би дахиж хэзээ ч урьдных шигээ чамайг үнсэхгүй, чамайг огтхон ч санахгүй , Чамтай дахиж уулзахыг ч хүсэхгүй байна. Баяртай , Чиний хонгор" "Охин цаасыг хогийн сав руу шидээд хэдэн цаг уйлжээ" Найз: Чи ямархуу байна даа , зүгээр үү? Охин: Би зүгээр л энэ бүхэн болж өнгөрсөнд итгэж чадахгүй нь. Би түүнийг надад хайртай гэж боддог байсан. Найз: Өө найз банди чинь надад мсж үлдээсэн байсан, чамайг хүрэмнийхээ кармаг үзээрэй гэж хэлүүлсэн Охин: За "Тэнд нэг цаас байсан ба дотор нь: Чи эхлээд миний захиаг унших байх гэж бодож байна, тэгэхээр аав чинь бас унших байх аа гэж бодоод хэдэн үгсийг сольсон Үзэн ядах = Хайртай Хэзээ ч = Үргэлж Шулам = Хонгор Тэгэхгүй= Тэгнэ Чамайг надад итгэж байгаа гэж бодож байна, Би чинь чамдаа маш их хайртай" Охин: Өө бурхан минь тэр захиа... Тэгэхээр надад хайртай юм байна , би ямар тэнэг юм бэ? Найз: Lol , Заза би явах хэрэгтэй болчлоо , дараа залгая Охин:"Аз жаргалтай" За За баяртай "Тв ээ асааж мэдээ үзэж байна . Цэргийн сургуулынхныг авч явсан онгоц дэлбэрч 30 - 40 орчим хөвгүүд нас барсан байна. Мэргэжилтнүүд одоо болтол ослын талаархи баттай мэдээллийг олж чадаагүй байна. 3 хоногийн дараа охин амиа хорложээ. Учир нь тэр түүнгүйгээр амьд явахыг хүсээгүй байжээ " Нэг хоногийн дараа утас дугаран: "Хэн ч хариулсангүй , Найз банди нь мсж үлдээжээ" Би байна аа. Чи гэртээ байхгүй байгаа юм уу ? Би чамд өөрийгөө амьд гэдгийг хэлэхээр залгаж байна. Би чамайг сүүлийн харахаар яваад онгоцондоо сууж чадаагүй, Чамайг санаа зовсон байх гэж бодож байна , Би зүгээр ээ.....

No comments:

Post a Comment